Насос болон цахилгаан үүсгүүрүүдийг ашиглах заавар

1. Цооногт тавигдах шаардлага

- Насос суурилуулах худаг нь шулуун, жигд ухсан байх ба худгийн шавхалтыг маш сайн хийсэн байх шаардлагатай. Худгийн усанд байх механик хольцийн хэмжээ 0,3%-иас хэтрэхгүй байх ёстой. Хэрэв шавхалт сайн хийгдээгүй, элс заасан хэмжээнээс их байгаа тохиолдолд насосны ажлын дугуйнууд амархан элэгдэж эдэлгээг багасгахаас гадна гацаж улмаар моторт гэмтэл учруулна.

- Тухайн худгийн ундарга нь насосны суулгасан гүнд хамгийн их ус шахах бүтээмжээс их байх шаардлагатай. Хэрэв цооногийн ундарга нь насосны бүтээмжээс бага байгаа тохиолдолд цооногийн ус шавхагдаж хий сорогдсоноор моторын хөргөлт хангалттай хийгдэж чадахгүйд хүрч ажлын дугуй эсвэл мотор шатах аюултай.

- Насос суулгах худагт бэхэлгээний шүүр янданг заавал суулгасан байх шаардлагатай.

2. Насос сонголт

- Гүний худгийн насосыг сонгохдоо тухайн худгийн ундарга, гүн, статик түвшин (цооногт тогтсон усны түвшин), динамик түвшин (насос ажилласны дараа тогтсон түвшин) шүүрний байрлал, цооногийн диаметр зэргийг зайлшгүй мэдэж байхаас гадна өөрийн хэрэглээгээ тооцож гаргасан байх шаардлагатай. Эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн тухайн цооногийн тохиромжтой гүнд өөрийн хэрэглээндээ тохирсон насосыг сонгож насосыг хэвийн горимд ажиллуулснаар насосны ажиллах хугацааг уртасгахаас гадна насос түүний дагалдах хэрэгслүүдийн өртөг болон ашиглалтын зардлыг хэмнэх боломжтой.

- Насосны хүчин чадал, суулгах гүнээс хамаарч бусад дагалдах хэрэгслүүдийн хэмжээ хийц өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл цахилгаан дамжуулах утасны өргөн, ус өргөх хоолойн диаметр болон уртын хэмжээг тооцож гаргана.

3. Ус өргөх хоолойн сонголт

Ус өргөх хоолойг хуванцар болон ган хоолойгоор хийж болно. Хуванцар хоолойны давуу тал нь зэврэлт үүсэхгүй, суурилуулахад хялбар учраас бага зардлаар засвар үйлчилгээ хийгдэнэ. Гэхдээ 10 тонноос дээш ус шахах хүчин чадалтай том оврын насосууд цооногийн гүнд чичиргээ үүсгэдэг (ялангуяа дамжуулах шугаман дээр ус чөлөөтэй өнгөрөхгүй байгаа тохиолдолд) учраас хуванцар хоолойгоор хийсэн тохиолдолд хугарч салах тохиолдол гардаг учраас ихэвчлэн ган хоолойгоор хийдэг. Мөн насосны ус шахах бүтээмжээс хамааруулан ус өргөх хоолой болон дамжуулах хоолойг зөв сонгох хэрэгтэй. Хэрэв хэт бага диаметрийн хоолой сонгосон тохиолдолд насосонд ачаалал өгч насосны хэвийн горимд өөрчлөлт орно.

4. Цахилгаан утасны сонголт

- Моторын үзүүр дээр ирэх цахилгааны ачааллын тогтмол ажиллагааг хангах үүднээс мотор үйлдвэрлэгч үйлдвэрээс тогтоож өгсөн аргачиллыг үндэслэн ус болон халуунд тэсвэртэй цахилгаан утсыг сонгоно. /Хүснэгт 1-ийг үзнэ үү./ Ихэнх тохиолдолд хэрэглэгчид цахилгаан утсыг зөв сонгоосгүйгээс насос ажиллахгүй эсвэл өөрийн бүрэн хүчин чадлаар ажиллаж чадахгүйд хүрдэг.

- Хэрэв насос ба цахилгаан үүсгүүр хол зайтай байрлаж байвал эсэргүүцлийг нь нэмэгдүүлсэн цахилгаан үүсгүүрийн дамжуулах утас хэрэглэх ба моторын тусгаарлах цахилгаан эсэргүүцэл нь 5 мегомоос их байна.

Кабель сонгох аргачлал

Хүснэгт 1

Төрөл

Цахилгаан

Кабелийн урт болон диаметр мм

4х0.75

4х1

4х1.5

4х2.5

4х3

4х4

4х6

4х10

4х16

 

0.37кв

0.5hp

50м

80м

100м

 

 

 

 

 

 

 

0.55кв

0.75hp

35м

55м

80м

130м

 

 

 

 

 

1фаз

0.75кв

1hp

20м

35м

55м

90м

110м

140м

 

 

 

3 фаз

1.1кв

1.5hp

 

25м

40м

65м

80м

105м

160м

 

 

220V

1.5кв

2hp

 

20м

30м

50м

60м

75м

115м

190м

 

50Hz

2.2кв

3hp

 

 

22м

36м

50м

60м

90м

145м

230м

 

3.0кв

4hp

 

 

 

25м

35м

40м

60м

100м

165м

 

0.37кв

0.5hp

200м

315м

 

 

 

 

 

 

 

 

0.55кв

0.75hp

100м

210м

315м

 

 

 

 

 

 

 

0.75кв

1hp

80м

165м

240м

 

 

 

 

 

 

1 фаз

1.1кв

1.5hp

 

120м

180м

285м

 

 

 

 

 

3 фаз

1.5кв

2hp

 

90м

135м

225м

300м

360м

 

 

 

380V

2.2кв

3hp

 

65м

100м

165м

200м

255м

390м

 

 

50Hz

3.0кв

4hp

 

 

65м

110м

120м

165м

255м

390м

 

 

4.0кв

5.5hp

 

 

50м

85м

105м

135м

195м

330м

516м

 

5.5кв

7.5hp

 

 

 

70м

90м

110м

165м

270м

422м

 

7.5кв

10hp

 

 

 

 

40м

80м

130м

200м

320м

5. Насосыг угсрах

Зөвхөн мэргэжлийн ажилтан стандартын шаардлага хангасан аюулгүйн ажиллагааны дүрэм журмын дагуу угсарна.

- Насосыг суулгах болон сугалахад чөлөөтэй байлгахын тулд цооногт элс, чулуу бусад зүйлс тээглэн үлдсэн эсэхийг сайтар шалгана.

- Тохиромжтой газар хайрцагнаас нь задлаж гарган насос болон цахилгааны утсыг шалгана.

- Насосны гол чөлөөтэй эргэж буй эсэхийг шалгана. Насос нь мотор ажлын дугуй гэсэн 2 хэсгээс тогтох ба урт насосуудыг тээвэрлэхдээ заавал 2 хэсэг салгаж авч тээвэрлэхгүй бол насосны гол муруйх аюултай. Насос ба моторыг хооронд нь нийлүүлж угсарсны дараа эрэг боолтоор чангалж бооно.

- 500 эсвэл 1000 вольтын тогтмол мегом хэмжигчээр утас бүрээс моторын суурь хүртэлх тусгаарлах цахилгаан үүсгүүрийг шалгана. Ингэхдээ цахилгаан утасны эсэргүүцлийг биш харин моторын цахилгаан эсэргүүцлийг шалгана.

- Насосны моторын дээр байрлах шингэний бөглөөг

сайтар шалгаж моторын шингэн алдсан эсэхийг шалгаж үзнэ. Хэрэв шингэн алдсан тохиолдолд “Эрдэнэдрийлинг” ХХК-д хандаж гэмтлийг арилгуулна.

- Зориулалтын цахилгаан утсыг насосноос гарсан цахилгааны утастай холбохдоо Хавсралт 2-т заасны дагуу холбож утас тус бүрийг ус нэвтэрдэггүй цахилгааны лентээр маш сайн ороож өгнө. Холбогдож буй утаснууд цэвэр хуурай байх шаардлагатай. Хэрэв цахилгааны лентээр сайн ороогоогүй юмуу зориулалтын бус лентээр ороосон тохиолдолд утсанд ус нэвчиж мотор шатах аюултай.

- Хэрэв цахилгаан утсыг зурагт зааснаас өөрөөр холбосон тохиолдолд насос ажиллахгүй болно.

- Бага оврын насосыг цооногт дүүжлэх тросыг давхар хийвэл илүү найдвартай байх ба гүн цооногт 4-6 мм- ийн трос хийвэл сайн. Тросыг тайлагдахааргүйгээр насосны сэнжинд бэхэлсний дараа зориулалтын холбогч хэрэгслүүдийг ашиглан ус өргөх трубаг холбоно.

- Том оврын насосуудын ус өргөх хоолойг ган трубагаар хийж байгаа тохиолдолд муфти эсвэл пиланзаар холбоно. Ийм төрлийн насосуудыг зөвхөн мэргэжлийн хүмүүсээр угсруулахгүй бол цооногт алдах аюултай.

- Цахилгаан утсыг мушгирч эсвэл унжихаас сэргийлж 3 м тутамд хатуу пластик материал эсвэл лентээр ус гарах хоолойг дагуулан боож тогтооно.

- Ус өргөх хоолойнуудын залгаасуудыг сайтар чангалж бооно.

- Насосыг цооногт оруулахаас өмнө цахилгааны эс үүсвэрт холбож хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгахдаа савтай усанд хийн ажиллуулж шалгаж болох ба хэрэв боломжгүй бол хуурайгаар нь 4 секундээс илүүгүйгээр ажиллуулж үзэж болно.

- Насосыг цооногт оруулахдаа цахилгааны утсыг шалбалах хавчуулагдахаас болгоомжилохоос гадна зөвхөн тросноос татаж доош оруулна.

- Насосыг цооног байрлуулахдаа цооногийн шүүр яндангийн дээр байрлуулбал насосны хөргөлт сайн явагдах ба хэрэв усны динамик түвшин шүүр яндангаас доор байгаа тохиолдолд шүүрний доор байрлуулж болох ба ийм тохиолдолд усны ёроолоос тор хаяж 5 м - ээс дээр байрлуулна. Хэрэв цооног бохирдолттой шавхалт хийгдээгүй байвал уг насосны шүүлтүүрийг тойруулан бөглөрөхөөс сэргийлэн хаалт хийнэ.

- Насосыг байрлуулсны дараа худгийн амсартай сайтар бэхэлнэ.

- Усны температур цельсийн нэмэх 40 градусаас хэтэрвэл моторыг хэт халахаас сэргийлж моторын ажиллах хугацааг багасна.

- Насосны байрлах гүн нь динамик түвшингээс дор хаяж 1 метрийн доор байрлана.

- Насосоор шахаж буй ус нь тасалдаж байгаа тохиолдолд (насосны бүтээмж нь цооногийн ундаргаас их байгаа тохиолдолд) насос удаан ажиллавал хөдөлгүүр хангалттай хөрч чадахгүйд хүрч мотор шатах аюултай.

- Насосонд үл буцах клапан суурилуулсан тул дамжуулах шугаманд үл буцах клапан суурилуулах хэрэггүй. Харин өвлийн улиралд дамжуулах шугаманд халаалтын систем тавигдаагүй тохиолдолд үл буцах клапанг сугалж авна.

- Насосыг дагалдан ирж буй хянах самбар нь насосыг асааж унтраах үүрэгтэйгээс гадна өсгөгч, конденсатор, гам хамгаалагчтай байдаг.

Насос ажиллуулах заавар

- Моторын амперын үзүүлэлтийг шалгасны дараа хянах самбарын хажууд байгаа улаан товчлуурыг дарж насосыг ажиллуулна. Насос хэвийн ажиллаж байгаа бол цэвэр ус саадгүй гарч эхэлтэл насосоо ажиллуулна. 380Вт-ын мотор хэрэглэж буй үед насосны хүчин чадал заасан бүтээмжээс бага ус шахаж байвал энэ нь моторын эргэлт буруу байна гэсэн үг юм. Энэ үед эхлээд цахилгаан үүсгүүрээ салган моторынхоо аль нэг хоёр утсыг хооронд нь солино.

                                                                                  

- Моторт чичиргээ үүсгэж, доргиж, ус цохиж буй эсэхийг шалгана.

- Насосны цахилгаан гүйдэл 0,7А - 0,12А - т багтаж ажиллаж буй эсэхийг шалгана. Хэрэв энэ үзүүлэлтээс хэтэрвэл мотор хэт халж шатахад хүрнэ.

- Насос ажиллаж байх үед янз бүрийн дуу гарах, ус дутагдах, ус тасалдах зэрэг зүйл илэрвэл нэн даруй зогсооно.

 

 

 

 

 

Эвдрэл

Эвдрэл

Шалтгаан

Засвар

 

Насос ажиллахгүй байх

1. Цахилгааны утас гэмтсэн эсвэл фаз дутуу байх

2. Контакт муу эсвэл асаалтын релей халсан (улаан          гэрэл ассан)

3. Цахилгааны гүйдэл муу эсвэл эвдэрсэн

4. Хянах самбар дотор байрлах гал хамгаалагч                 шатсан

1. Цахилгааны шугам болон гурван фазаа шалгах

2. Контактыг шалгаж шаардлагатай бол солих,                   халаалтын релейг хөрсний дараа асаах

3. Хянах самбар дээрх гүйдэл болон контактыг шалгах

4. Гал хамгаалагчийг шалгаж тохирсон гал                            хамгаалагчийг солих

Мотор ажиллаж байгаа боловч заасан хэмжээнээс бага эсвэл ус шахахгүй байх

1. Насосны эргэлт солигдсон

2. Насосны сорох хэсэг бөглөрсөн эсвэл ажлын дугуй        гацсан

3. Трубаны холболт салсан

4. Ажлын дугуйнууд элэгдсэн

5. Үл буцах клапан бөглөрч гацсан

6. Насосны гол хугарсан

7. Цахилгааны эх үүсвэрээс хянах самбар хүртэлх     цахилгааны утас хэт урт, бага диаметрийн утас байснаас хүчдэл алдах эсвэл вольтын хүчдэл хэт их юмуу бага байх

1. Цахилгааны фазыг солих (зөвхөн 380Вт-ийн                    насосонд)

2. Насосыг сугалж бөглөрсөн болон гацсаныг                      цэвэрлэх

3. Насосыг сугалж салсан хэсгийг холбох

4. Ажлын дугуйг солих

5. Үл буцах клапангийн гацааг гаргах

6. Голыг солих

7. Хангалттай хүчин чадал даах цахилгааны утас хийх,      хүчдэлийг ихэсгэх

Насосоор гарч буй усны хэмжээ ихэсч багасах

1. Насос суулгасан гүн нь хангалтгүй байх

2. Усны ундарга насосны хүчин чадлаас бага байх

1. Насосоо илүү гүнд суулгах

2. Насосыг бага ажлын бүтээмжтэй насосоор солих

Цахилгаан утас хэт халах

1. Цахилгааны утас хэт нарийн байх

1. Цахилгааны утсыг бүдүүн утсаар солих

Гар ажиллагаа хэвийн, автомат ажиллагаа доголдолтой (электрон шийдтэй үед)

1. Усны автомат түвшин хэмжигчийн контакт муу                эсвэл холболт тасарсан, муу газардуулгатай

2. Автомат хянах самбар гэмтсэн

1. Усны електродыг шалгаж, цахилгааны утсыг солих

2. Хянах самбарыг шалгах шаардлагатай бол солих

Автомат ажиллагаа хэвийн боловч богино давтамжтайгаар насос асч унтрах (электрон шийдтэй үед)

1. Усны дээд түвшин болон доод түвшин 2-ийн                    электрод нь хэт ойртсон

1. Зайг холдуулах

Халаалтын релей хэвийн харин контакт нь хэвийн бус

1. Нээлттэй фаз

2. Моторын холболтууд муу эсвэл салсан

1. Шалгаж засах

2. Кабель утсыг шалгаж, засах

Баталгаат хугацаа

“Эрдэнэдрийлинг” ХХК нь FROG үйлдвэрийн QJD маркийн насосондоо 6 сар, SP маркийн насосондоо 12 сарын баталгаа өгнө. Хэвийн горимд ажиллаж байгаа нөхцөлд QJD маркийн насос 5-аас дээш жил, SP маркийн насос 10-аас дээш жил ажиллах боломжтой. Баталгаат хугацаа дууссан тохиолдолд тодорхой хэмжээний төлбөртөйгөөр бүх төрлийн засвар үйлчилгээг хийж үзүүлнэ.

Цахилгаан үүсгүүрийг ажиллуулах заавар

Асаах

1. Унтраах товчлуур хар дээр байгаа эсэхийг шалгана.

2. Бензиний хаалтыг нээнэ. (ON дээр тавина.)

3. Агаарын хаалтыг татаж хаагаад манюлаас татаж асаасны дараа агаарын хаалтыг түлхэж нээнэ.

4. Цахилгааны унтраалгыг ON дээр тавьж цахилгаан хэрэглэж эхэлнэ.

Унтраах

1. Цахилгааны унтраалгыг OFF дээр тавина.

2. Унтраах товчлуурыг улаан дээр эргүүлж унтраагаад бензиний хаалтыг хаана.

Хөдөлгүүрийн тосны түвшинг шалгах

Хөдөлгүүрийн тосны түвшинг шалгахдаа хөдөлгүүрийг зогсоож, тэгш газар байрлуулна.

1. Шингэнийг хэмжих хэмжүүрийг гаргаж, цэвэрлэж арчина.

2. Шингэний хэмжүүрийг дүүргэх хоолойд эргэдэлгүй оруулж, шилжүүлнэ.

3.Шингэний хэмжүүр дээр харагдах тосны түвшинг шалгана.

4. Хэрвээ тосны түвшин доогуур байвал тосыг /нүхний ирмэг хүртэл/ дүүргэнэ.

5. Шингэний хэмжүүрийг бөхлөн эргэднэ.

Жич: Хөдөлгүүрийг бага тосны түвшинтэй ажиллуулбал хөдөлгүүрт гэмтэл гарч болзошгүй.

Тосны түвшин аюулгүйн хязгаараас доош унахаас өмнө тос хүлээн авагч автоматаар хөдөлгүүрийг зогсооно. Гэсэн хэдий ч алдаатай зүйл гаргаж гэнэт унтраахгүйн тулд асаахаасаа өмнө хөдөлгүүрийн тосны түвшинг байнга шалгана.

Хөдөлгүүрийн тосыг солих

Хөдөлгүүр бүлээн байх үед хэрэглэсэн тосыг шавхвал хурдан бүрэн шавхагдана.

1. Хөдөлгүүрийн доор хэрэглэсэн тосыг тосож авах тохиромжтой сав тавьсны дараа шингэний хэмжүүр, хоолойн таг, угаагч зэргийг гаргана.

2. Хэрэглэсэн тосыг бүрэн шавхагдсаны дараа хоолойн таг, угаагч зэргийг дахиж суурилуулаад хоолойн тагийг бөхлөж чангална.

3. Тэгшхэн байрлалд, тос дүүргэх нүхний ирмэг хүртэл тосоо дүүргэнэ.

4. Шингэний хэмжүүрийг бөхлөн эргэднэ.

5. Хэрэглэсэн моторын тосыг хүрээлэн буй орчинд нийцэхүйц аргаар асгаарай. Бид танд хэрэглэсэн тосоо тагласан саванд хийн хогийн цэг эсвэл дахин ашиглах үйлчлэх газар өгөхийг санал болгож байна.

Шатахууны зөвлөгөө 86 буюу түүнээс дээш октантай бензинийг хэрэглэнэ.

Бохирдсон, муудсан бензин, эсвэл тос, бензиний хольцийг хэзээ ч хэрэглэж болохгүй. Шатахууны саванд бохирдол, ус орохоос сэрэмжлэх хэрэгтэй.

Шатахуунаар дүүргэх

Хөдөлгүүр зогсоход гадаргын түвшинд шатахууны савны тагийг авч, шатахууны хэмжээг шалгана. Шатахууны түвшин доошилсон байвал савыг дахин дүүргэнэ. Шатахуун асгахгүйн тулд болгоомжтойгоор шатахуунаа дүүргэнэ. Шатахуун тэлдэг тул шатахууны савыг дүүргэхдээ шатахууны савны дээрээс ойролцоогоор 1 инч буюу 25 мм - доогуур дүүргэнэ. Шатахууны савыг бүрэн дүүргэж болохгүй. Шатахуунаар дүүргэснийхээ дараа шатахууны савны тагийг бөхлөж чангална.

Сэрэмжлүүлэг: Бензин нь амархан шатдаг, дэлбэрдэг бодис юм. Тиймээс шатахуунтай харьцахдаа та түлэгдэж, ноцтой гэмтэж болзошгүй учир:

- Хөдөлгүүрээ зогсоож, оч үсрэх, гал алдах зэргээс болгоомжлох

- Шатахуунтай харьцахдаа зөвхөн гадаа харьцах хэрэгтэй.

- Асгарсан хэсгүүдийг нэн даруй арчих хэрэгтэй.

Бензиний утаа нь оч, галд хүрч болзошгүй байшинд хөдөлгүүрийг хэзээ ч шатахуунаар дүүргэж болохгүй. Бензинийг цахилгаан гэрэл, хийн зуух, цахилгаан багаж, цахилгаантай холбогддог зүйл зэргээс хол байлгана. Асгарсан шатахуун нь галын аюултайгаас гадна хүрээлэн буй орчинд аюултай. Асгарсан шатахуунаас гарах аюул, хөнөөл нь ямар ч баталгаа байхгүй юм. Хөдөлгүүр өндөр ачаалалд ажиллаж байхад үе үе та металл хавирах чимээ эсвэл зөөлөн цохих чимээ

сонсогдож магадгүй. Үүнд анхаарал өгөөд хэрэггүй. Харин хэвийн ажиллаж байх үед хөдөлгүүрийн тогтмол хурданд дээрхи цохих чимээ эсвэл метал хавирах чимээ гарвал бензинээ октан өндөртэй бензинээр солино. Хэрэв бензин солигдсоны дараа уг чимээ арилахгүй байвал хөдөлгүүрт ямар нэгэн гэмтэл гарсан байж болзошгүй. Хүйтэн хөдөлгүүрийг асаахдаа агаарын хаалтыг хаалттай харин бүлээн хөдөлгүүрийг дахин асаахдаа агаарын хаалтыг нээлттэй байдалд байлгана.

Байнгын үйлчилгээний хугацаа /3/

Хэрэглээ

бүр

Эхний сар

буюу 20 цаг

3 сар тутамд

буюу 50 цаг

6 сар тутамд

буюу 10 цаг

Жил бүр

буюу 300

цаг

Хөдөлгүүрийн тос

Шалгах

түвшин

+

 

 

 

 

Солих

 

+

 

+

 

Бууруулах

төхөөрөмжийн

тос /тохиромжтой

төрлүүд/

Шалгах

түвшин

+

 

 

 

 

Солих

 

+

 

+

 

Агаар

шүүлтүүрт

Шалгах

+

 

 

 

 

Цэвэрлэх

 

 

+/1/

+*/1/

 

Солих

 

 

 

 

+ **

Тунадасны аяга

Цэвэрлэх

 

 

 

+

 

Моторын очлуур

Шалгах-

тохируулах

 

 

 

+

 

Солих

 

 

 

 

+

Очлуурыг саатуулах

/сонголтот хэсгүүд/

Цэвэрлэх

 

 

 

+

 

Сул хурд

Шалгах-

тохируулах

 

 

 

 

+/2/

Цорго цэвэрлэгээ

Шалгах-

тохируулах

 

 

 

 

+/2/

Шатах процессын

хэсэг

Цэвэрлэх

500 цаг тутмын дараа /2/

Шатахууны банк

болон шүүлтүүр

Цэвэрлэх

 

 

 

+/2/

 

Шатахууны хоолой

Шалгах

20 жил тутам /шаардлагатай бол солино/ /2/

1. Тоостой газар хэрэглэсэн бол үйлчилгээг заасан хувиараас илүү богино хугацаанд хийх ёстой.

2. Танд тохирох багаж хэрэгсэл байхгүй эсвэл та механик чадвартай биш бол дээрх үйлчилгээг “Эрдэнэдрийлинг” ХХК-ий засварчидаар хийлгэж болно.

Агаар цэвэршүүлэх үйлчилгээ

Агаар шүүлтүүрийг заасан хугацаанд цэвэрлээгүйгээс карбюраторт орох агаарын урсгалыг хязгаарлаж хөдөлгүүрийн гүйцэтгэлийг багасгана. Хэрвээ та хөдөлгүүрийг маш их тоостой орчинд ажиллуулбал үйлчилгээний хуваарьт заагдсанаас илүү олон удаа агаар шүүлтүүрийг цэвэрлэнэ.

Жич: Агаар шүүлтүүргүй эсвэл бохирдож гэмтсэн агаар шүүлтүүртэй хөдөлгүүрийг ажиллуулахад хөдөлгүүрт тоос бохир орж, хөдөлгүүрийг маш хурдан халахад хүргэнэ. Энэ төрлийн гэмтэл нь баталгаат хугацааны засвар үйлчилгээнд хамаарахгүй болно.

Баталгаат хугацаа

“Эрдэнэдрийлинг” ХХК нь өөрийн борлуулж буй цахилгаан үүсгүүртээ 3 сарын баталгаа өгөх ба хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан гэмтлийг тодорхой төлбөртөйгөөр засч өгнө.