Гүний худгийн засвар үйлчилгээ

Манай компани өөрийн өрөмдсөн гүний худгууддаа нэг жилийн баталгаат хугацааг өгдөг.

Баталгаат хугацаанд болон баталгаат хугацаа дууссанаас хойш захиалагчийн хүсэлтийн дагуу гүний худгийн засвар, нэмэлт үйлчилгээг засварын бригад дуудлагын дагуу газар дээр нь очин мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэг.

Зөвхөн өөрийн гаргасан гүний худгууддаа засвар, үйлчилгээг үзүүлэхээс гадна бусад захиалагч, хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу шаардлагатай засвар үйлчилгээг үзүүлдэг. Энэ тохиолдолд захиалагч нь тухайн гүний худгийн паспортыг авч ирэн манай компаниас үнэгүй зөвлөгөө авч болохоос гадна засвар үйлчилгээг манай компанийн засвар, үйлчилгээний үнийн тарифын дагуу хийлгэж болно.

Мөн манай компани нь БНХАУ-ын Frog, Mastra брэндүүдийн гүний худгийн насос, дагалдах хэрэгсэл, бага оврын цахилгаан үүсгүүрийг худалдаалдаг ба борлуулсан бүх бараа, тоног төхөөрөмжиндөө баталгаат хугацааг өгдөг. Баталгаат хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд өөрийн худалдааны төв дээр засвар үйлчилгээг үзүүлж, сэлбэг хэрэгслийг байнга ханган нийлүүлж байна.

Гүний худаг засварын дуудлага, захиалга авах утас: 9188 4411, 9188 1144.