Гүний худгийн захиалга

Хэрвээ та “Эрдэнэдрийлинг” ХХК - аар худаг өрөмдүүлэхээр шийдсэн бол:

1.     Хайгуул хийлгэх

Хайгуул хийлгэснээр та дараах мэдээллийг авах болно.

-        Таны хүссэн газарт хамгийн ойр өрөмдөх боломжтой цэгийг тодорхойлж өгнө.

-        Хэдэн метрийн гүнээс ус гарах боломжтойг тодорхойлж өгнө.

-        Тухайн худаг өрөмдөх газрын хөрсний шинж чанар болон  ямар төрлийн өрөмдлөгийн арга ашиглахаас шалтгаалан 1 тууш метрийн үнийг тодорхойлж өгнө.

Хайгуулын ажлын хөлс Улаанбаатар хот дотор 100 000 төгрөг ба хэрэв та манай компаниар гүний худгаа өрөмдүүлсэн тохиолдолд хайгуулын ажлын хөлс нь өрөмдлөгийн ажлын хөлсөнд шингэх болно. Хайгуулын ажлын хөлсийг бэлэн мөнгөөр "Эрдэнэдрийлинг" ХХК дээр төлж болохоос гадна Хаан банкны 5121002380 дансанд тушааж болно. Хайгуулын ажлын хөлсийг тушаасны дараа 7601 2401 дугаарын утас руу залгаж мэдэгдэнэ. Хайгуулын инженер 1 хоногийн дотор тань руу залгаж, очих цагаа тохирон өөрийн унаагаар хайгуул хийх талбай дээр очно.

2.     Гүний худгийн цооног өрөмдөх зөвшөөрөл авах

Гүний худгийн цооногийг өрөмдөхөөс өмнө цооног өрөмдөх зөвшөөрлийг Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Газраас авна. Цооног өрөмдөх зөвшөөрлийг авахдаа дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

-        Цооног өрөмдөх газрын гэрчилгээний хуулбар

-        Цооног өрөмдөх газрын кадастрын зургийн хуулбар

-        Газар эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар

-        “Эрдэнэдрийлинг” ХХК-ий хайгуул хийсэн тодорхойлолт

-       Цооног өрөмдүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, газар эзэмшигч нь байгууллага бол Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Газарт хандсан албан бичиг. /Өргөдлийн загварыг энд дарж татаж авна уу/

-        Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Газарт тэмдэгтийн хураамж 150 000 төгрөг тушаах

Хэрэв та дээрх материалуудыг бүрдүүлэн манай компанид өгвөл бид Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Газарт хүргэн өгч зөвшөөрөл гарàхаар нь танд мэдэгдэж болно.

3.     Гүний худаг өрөмдөх гэрээ хийх

-      Хайгуул хийсэн хайгуулын тодорхойлолтыг үндэслэн “Эрдэнэдрийлинг” ХХК дээр гүний худаг өрөмдөх гэрээ хийнэ.

-        Гэрээ байгуулахдаа гэрээт ажлын үнийн дүнгийн 50 хувийг урьдчилгаа төлбөр болгон төлнө.

Гүний худгийн өрөмдлөгийн ажлын үнэлгээнд дараах үйлчилгээ багтсан болно.

-        Хайгуулын ажлын хөлс

-        Өрөмдлөгийн ажлын хөлс

-        Тээврийн зардал  /Улаанбаатар хот дотор/

-        Гүний худгийн цооногт суулгах бэхэлгээний яндан болон шүүр яндангийн үнэ

-      Цооногт суурилуулах насосны иж бүрдэл /Ус татах насос, цахилгааны утас, ус татах хоолой, удирдлагын шийд, худгийн таг, насос дүүжлэх усны хамгаалалттай трос, шилжүүлэгч болон холбогчууд/

-        Усны химийн ерөнхий  шинжилгээ

-       Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Газраас олгосон гүний худгийн паспорт бөглөж өгөх

-        Нэг жилийн баталгаат хугацаан дахь засвар үйлчилгээ.