Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого

“ЭРДЭНЭДРИЙЛИНГ” ХХК нь өөрийн ажилчид, ажлын талбарт ирсэн захиалагч болон бусад зочдын аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй эрүүл, аюулгүй ажлын орчинг бүрдүүлнэ.

Үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд Олон Улсын аюулгүй ажиллагааны стандартуудыг хэрэгжүүлдэг байхын тулд дараах зүйлсийг мөрдлөг болгоно. Үүнд:

•   Эрүүл, аюулгүй ажлын байр, багаж ба тоног төхөөрөмжөөр хангах

•   Аливаа тоног төхөөрөмж ба  холбогдох ажлын арга барилууд нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахааргүй байгааг байнга хянах

•   Нийт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай сургалтуудыг давтамжтайгаар өгөх ба ийнхүү ажилчдын чадамжийг дээшлүүлснээр ажиллах орчинг эрүүл, аюулгүй  болгох   

•   Ажилчид ба бусдад зөвхөн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүд нийлүүлэх

Аюулгүй үйлдвэрлэлийг хангахын тулд ЭРДЭНЭДРИЙЛИНГ компанийн ажилтан тус бүр өөрийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах бөгөөд аюулгүй ажиллагааны бодлого, журам, заавруудыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Аюулгүй гүйцэтгэлийг сайжруулахын тулд ажилтан бүр өөрийн мэдлэг, ур чадварын хэмжээнд аюулыг таних, залруулах эсвэл мэдээлэх зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг авна.

Ажилтан бүр нь ажлын байр эмх цэгцтэй, цэвэр байхад анхааран аюулгүй орчныг цогцлоох зорилго тавин ажиллана.

Ажилтан бүрийн аюулгүй ажиллагааны зөв хандлага нь бизнесийн чанартай гүйцэтгэлийн бас нэгэн чухал хэмжүүр юм. 

Компанийн ХАБЭА бодлого нь ажлын байрны ослоос урьдчилан сэргийлэхийн тулд аливаа шинжлэх ухааны ололт, шинэ технологи, шилдэг удирдлагын тогтолцоо, зарчмуудыг ашиглан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дотоод стандартаа байнга сайжруулах арга зам хайх тухай юм.

Удирдах ажилтнууд нь аюулгүй ажиллагаанд бусдыгаа манлайлан ажиллана.