Компаний товч танилцуулга

Эрдэнэдрийлинг ХХК нь Монгол улсын өрөмдлөгийн салбарын тэргүүлэгч байгууллага бөгөөд 2003 оноос эхлэн өрөмдлөгийн цогц үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажлыг уул уурхайн салбарт эрэл хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байна. Тус компани нь өнөөгийн байдлаар 14 өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг ашиглан гэрээт өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж байна.

Эрдэнэдрийлинг ХХК нь харилцагч байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, өргөн сонголт бүхий өрөмдлөгийн үйлчилгээг санал болгодог.  Бид өрөмдлөгийн уламжлалт арга барилаас гадна захиалагч байгууллагын төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай байдлаар өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Өрөмдлөгийн салбарын тэргүүлэгчийн байр сууриа хадгалахын тулд бид үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахаар ажиллаж байна.