Мэдээ мэдээлэл
“Хөдөө аж ахуйн ус хангамжийн цооног өрөмдлөгийн ажилд тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам”, “МУ-ын Өрөмдлөгийн Холбооны цаашдын үйл ажиллагаанд өрмийн компаниудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг

Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Эрдэнэдрийлинг ХХК-тай хамтран “Хөдөө аж ахуйн ус хангамжийн цооног өрөмдлөгийн ажилд тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам”, “МУ-ын Өрөмдлөгийн Холбооны цаашдын үйл ажиллагаанд өрмийн компаниудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2018.11.20-ны өдөр Корпорейт конвеншн центрийн Сөүл хурлын танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, МУ-ын Өрөмдлөгийн Холбооны нарийн бичгийн дарга Д.Ундармаа нар оролцож “ХАА-н салбарын ус хангамж, хэрэгцээ шаардлага”, “МУ-ын Өрөмдлөгийн Холбооны цаашдын үйл ажиллагааны танилцуулга” зэргийг хэлэлцэн танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс Хөдөө аж ахуйн ус хангамжийн цооног өрөмдлөгийн ажилд тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам”, “МУ-ын Өрөмдлөгийн Холбооны цаашдын үйл ажиллагаанд өрмийн компаниудын оролцоо”-ны талаар өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж байлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд салбартаа тулгарч буй асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг томилсон бөгөөд тулгарсан асуудал, бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ажлын хэсгийнхэн дараагийн хэлэлцүүлгээр танилцуулахаар шийдвэрлэлээ.

ТУРШЛАГА БИДНИЙ БАХАРХАЛ...

2018-11-29