Мэдээ мэдээлэл
ШУТИС-Геологи, Уул уурхайн сургуулийн "Өрөмдлөгийн техник технологийн кабиент”-ийг тохижууллаа

Эрдэнэдрийлинг ХХК нь Монгол улсын Уул уурхай, Хөдөө аж ахуй, Дэд бүтцийн салбаруудад 2003 оноос хойш тасралтгүй 15 жил геологи, гидрогеологийн өрөмдлөг, гидрогеологийн зөвлөх үйлчилгээ, усны нөөц тогтоох ажил болон гадаад худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа салбартаа манлайлагч компани билээ.

Тус компани нь ундран оргилсон 15 жилийнхээ ой хүрээнд салбарынхаа боловсон хүчний эх ундарга болсон “ШУТИС-Геологи, Уул уурхай” сургуулийн "ӨРӨМДЛӨГИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН КАБИНЕТ"-ийг өөрийн хөрөнгөөр ивээн тэтгэж, иж бүрэн тохижуулан 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан сургуулийн захиргаанд хүлээлгэн өгч байна.

Энэхүү кабинетыг тохижуулахад нийт 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба үүнд дотоод засал чимэглэл, хичээлийн ширээ сандлын иж бүрдэл, ухаалаг электрон самбар, танин мэдэхүйн үзүүлэн бүхий самбар, багш нарын өрөөний засвар, тохижилт гэх мэт Монгол улсад өрөмдлөгийн чиглэлээр ирээдүйн шилдэг инженерүүдийг бэлтгэхэд ач холбогдол бүхий зүйлс багтсан байна.

Тус үйл ажиллагаанд ШУТИС талаас сургуулийн захирал, Геологи уул уурхайн сургуулийн хичээлийн эрхлэгч, багш, эрдэмтэн профессорууд болон Эрдэнэдрийлинг ХХК-ийн ерөнхий захирал Б.Шихтулга нар оролцон нээж үг хэлсэн юм.

 

2018-09-06