ГҮНИЙ ХУДГИЙН ӨРӨМДЛӨГ

Ганцхан товчлуур дараад ундны цэвэр ус хэрэглэх боломж, мөн хөлдөх, гацах, насос эвдрэх зэрэг эрсдэлээс хамгаалах боломжтой бүрэн стандарт үйлчилгээг танд санал болгож байна.

Монгол улсын усны нийт нөөцийн 10 гаруйхан хувийг гүний усны нөөц, 80 гаруй хувийг гадаргын ус эзэлдэг. Гадаргын ус бороо, хурын ус болон бусад эх үүсвэрээр тэжээгдэж сэргээгддэг бол гүний ус маш удаан хугацаанд буюу 200 мянгаас дээш жилийн хугацаанд үүсч нөхөн сэргээгддэг баялаг юм.

Газрын доорх ус нь Монгол орны хамгийн чухал усны эх үүсвэр юм. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаа газрын доорх усны нөөц, түүний боломжоос шууд хамаардаг. Гадаргын ус байхгүй газруудад малчид худгаас усаа авч ашигладаг, мөн газар тариалангийн усалгаанд, уул уурхайн болон үйлдвэрүүд нь үйл ажиллагаандаа газрын доорх усыг өргөнөөр ашиглаж байна.

“Эрдэнэдрийлинг” ХХК нь Орос, Солонгос, Америк, Швед улсад үйлвэрлэсэн өрмийн машин, тоног төхөөрөмжүүдээр иргэн, аж ахуйн нэгжийн захиалгаар бэлчээрийн болон суурийн газрын усан хангамж, үйлдвэрийн зориулалттай гүний худгуудыг өрөмдөн тоноглох ажлыг чанарын өндөр түвшинд хийн гүйцэтгэж байна.

Хэрэв та гүний худгийн өрөмдлөг хийлгэхийг хүсвэл дараах 5 алхамтай танилцана уу

01. Алхам

Худаг өрөмдөх зөвшөөрөл гарах эсэхийг кадастрын зурагтайгаа Эрдэнэдрийлинг ХХК-д ирж шалгуулах. /Зөвшөөрөл гарах боломжтой нь тогтоогдсон бол 2-р алхамруу орно/

02. Алхам

Хайгуулын ажлын хөлсөө тушаагаад захиалга өгнө. Хайгуулын инженерүүд захиалагчтай холбогдон хайгуул хийх өдрөө товлоно. Хайгуул хийлгэсэнээр тухайн газарт хэдэн метр өрөмдөх, нэг тууш метрийг нь хэдэн төгрөгөөр өрөмдөх, хаана өрөмдөх гэх мэдээллүүдийг газар дээр нь авах боломжтой.

03. Алхам

Бичиг баримттайгаа Эрдэнэдрийлинг ХХК-ны төв оффисд ирж гэрээ байгуулан, зөвшөөрлийн материалаа онлайнаар явуулна. /Бүрдүүлэх бичиг баримт: Газрын гэрчилгээ, кадастрын зураг, иргэний үнэмлэх/ Худгийн зөвшөөрөл ажлын 7 хоногт шийдэгдэнэ. Зөвшөөрөл гарсаны дараа худаг өрөмдөх өдрөө товлоно.

04. Алхам

Товлосон өдрөө худгийн ажлаа эхлүүлэн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэнэ. Өрөмдлөг нь тухайн газрын онцлогоос шалтгаалан 1-3 болон 7-14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Өрөмдлөгийн ажил дууссаны дараагаар цооногоос усны дээж аван шинжилгээнд өгнө.

05. Алхам

Усны шинжилгээний хариу гарангуут худгийн паспортыг хөтлөн, баталгаажуулан захиалагчид олгоно.

0101 Gunii khudag urumdlug3
0101 Gunii khudag urumdlug1
0101 Gunii khudag urumdlug2