АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ

Ашигт малтмалыг эрж хайх явцад хийж гүйцэтгэж буй ажлуудын хамгийн чухал хэсгийн нэг нь өрөмдлөгийн ажил юм..

Өрөмдлөгийн ажлын үр дүнгээр ашигт малтмалын эдийн засгийн үр өгөөжтэй хэсгүүдийн байршлыг тодорхойлох бөгөөд эрэл хайгуулын төлөвлөлт болон таамаглалын шатны хийсэн урьдчилсан мэдээ, таамгуудыг баталгаажуулдаг. Өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэдэг олон төрлийн технологийн аргачлалууд байдаг ч ашигт малтмалын эрэл хайгуулын салбарт дараах гурван аргачлалуудыг түгээмэл хэрэглэж байна. Өрөмдлөгийн зардал өсөх дарааллаар шнекен өрөмдлөг, хийн цохилтот болон гулуузан дээжтэй өрөмдлөгийн арга гэж ангилж байна.

ҮЙЛЧИЛГЭЭ

Манай өрмийн баг хамт олон хамгийн хүнд хэцүү геологийн тогтоц бүхий газруудад хэрэглэгчийн шаардлагад нийцсэн өрөмдлөгийн үйлчилгээг үзүүлж, өөрийн өрөмдөх, дээж авах ур чадвар, туршлагын цар хүрээг харуулсан олон ажлыг амжилттай хийж гүйцэтгэж байна. Өрөмдлөг хийсэн ашигт малтмалын ордын төрлүүд:

Зэс

Нүүрс

Алт

Уран

Молибден

Шатдаг занар

Бусад ховор элементүүд

Ашигт малтмалын эрэл хайгуулаас гадна дараах үйлчилгээнүүдийг үзүүлж байна:

1. Уламжлалт дээжтэй өрөмдлөг

2. Уурхайн ус шүүрүүлэлтийн цооног

3. Хяналтын цооногийн өрөмдлөг, тоноглол

4. Хийн цохилтот өрөмдлөг

5. Эргэлтэт өрөмдлөг

6. Шавран эргэлтэт өрөмдлөг

7. Ашиглалтын цооногийн өрөмдлөг

8. Гулуузан дээжтэй өрөмдлөг

0102 Ashigt maltmal 2
0102 Ashigt maltmal 1
0102 Ashigt maltmal 3