ХЭЭРИЙН КЭМП

“Эрдэнэдрийлинг” ХХК нь захиалагчийн ажлыг гүйцэтгэхэд ажилчдын ая тухтай амрах, хооллох, чөлөөт цагийг тав тухтай өнгөрөөх болон аюулгүй байдлыг хангасан ажилчдын гэр болон зөөврийн сууцан кэмпийн ашигладаг. Ажилчдын кэмп нь оффис, амрах байр, гал тогоо, агуулах, халуун ус, угаалгын газартайгаар ажилладаг. Кэмпийн эрчим хүчийг цахилгаан үүсгүүрээр шийдэж, галын аюулгүй байдлыг хангаж галын цэг, цугларах цэг, ослын дуут дохио, анхны тусламжын багц, тамхи татах цэгтэй болно. Кэмпийн бүх байгууламжуудад галын хор, кэмпийн дотоод журам, онц байдлын үед авах арга хэмжээ, ослын үеийн гарцын заах тэмдэглэгээ, утаа мэдрэгчийг суурьлуулж өгсөн. Мөн кэмпийн цахилгааны хэрэглээг тооцож, цахилгаан хүчдэлд мэргэжлийн цахилгаанчин хэмжилт хийж, цахилгаан үүсгүүр бүрт газардуулга болон аянга зайлуулагчийг ашигладаг. Кэмпийн ундны ус, саарал ус, 00, хог хаягдлын асуудлыг байгаль орчинд ямар нэгэн нөлөөгүйгээр шийдсэн байдаг. Ундны усанд үйлдвэрийн савтай цэвэр ус ашиглана. Угаалганы усыг усны машинаасаа авч хэрэглэх бөгөөд хэрэглэсэн саарал усыг Автсрали улсад үйлдвэрлэсэн“Матала” брэндийн шүүлтүүр ашиглан цэвэршүүлдэг. Цэвэршүүлсэн усаар зам, талбай услах боломжтой. 00-ийн хувьд нүхэн жорлон болон Швед улсад үйлдвэрлэсэн “Ecoloo”брэндийн аюулгүй бактери ашиглан ялгадсыг бордоо болгодог эко био 00 ашигладаг. Эко био 00 нь 45 хоногийн хугацаанд бохир асгах болон соруулах шаардлагагүй. Үнэргүй, ус хэрэглэхгүй, 500 кг багтаамжтай. Хог хаягдлыг хуванцар болон ерөнхий хог хаягдлаар ялган ангилж, уутанд хийн тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөгдсөн хог хаягдлын талбайд хүргэдэг.

ГЭР КЭМП

ЗӨӨВРИЙН КЭМП